Тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт

Тэтгэлэг ба төлбөрийн хөнгөлөлт

Хүлэг Интернэшнл сургууль нь сурагчдын хичээл зүтгэл, амжилтыг үнэлж, урамшуулахыг чухалчилдаг. Сурлага, олимпиад болон бусад чиглэлээр онцгой амжилт гаргасан сурагчдад тэтгэлэг олгохын зэрэгцээ гэр бүлүүдийг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн хэд хэдэн төрлийн хөнгөлөлт үзүүлдэг.

10%

Хотхоны хөнгөлөлт

Дараах хотхонд оршин суудаг сурагчид сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ:

  • Garden City Apartment
  • Garden City House
  • Casa Da Vinci
₮500,000

Гэр бүлийн хөнгөлөлт

Хүлэг Интернэшнл сургуульд нэг гэр бүлийн хоёр болон түүнээс дээш хүүхэд суралцдаг бол хүүхэд тус бүрийн сургалтын төлбөрөөс 500,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ.

ЭРТ ТӨЛӨЛТ

Эрт төлөлтийн хөнгөлөлт

Сургалтын төлбөрөө дараах хугацаанд төлсөн тохиолдолд эрт төлөлтийн хөнгөлөлт эдэлнэ:

2-р сарын 1 – 3-р сарын 1 10%
3-р сарын 1 – 4-р сарын 1 8%
4-р сарын 1 – 5-р сарын 15 6%
АМЖИЛТЫН ТЭТГЭЛЭГ

Олимпиадын тэтгэлэг

Хичээлийн олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид дараах хэмжээний тэтгэлэгт хамрагдах боломжтой:

УЛСЫН ТҮВШИН

Улсын олимпиад

50–100%
ХОТ / АЙМГИЙН ТҮВШИН

Хот, аймгийн олимпиад

25–100%
ХҮЛЭГ ИНТЕРНЭШНЛ СУРГУУЛЬ

Сурагчдын амжилтыг дэмжиж, гэр бүлүүдтэйгээ хамтдаа

Эдгээр тэтгэлэг, хөнгөлөлт нь сурагчдын амжилтыг урамшуулахын зэрэгцээ гэр бүлүүдийн сургалтын төлбөрийн ачааллыг хөнгөвчлөхөд чиглэнэ.