Удирдлагын баг
Хүлэг Интернэшнл сургуулийн удирдлагын баг боловсролын өндөр стандартыг баримтлан, сургалтын чанарыг тасралтгүй сайжруулахын төлөө ажилладаг. Бид багшийн хөгжлийг дэмжиж, хүүхэд бүрийн суралцах, хөгжих аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаардаг. Сурагчдынхаа мэдлэг, чадвараас гадна хүн чанар, төлөвшил, бие, сэтгэлийн эрүүл мэндийг эрхэмлэн, тэдний хөгжлийг цогцоор нь дэмждэг.
С. Батсүх
Сургалтын албаны даргаС. Батсүх нь боловсролын салбарт 38 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай удирдагч юм. 1988 онд УБДС-ийг түүх, газарзүйн багш мэргэжлээр, мөн Удирдлагын академийг удирдахуйн ухааны менежерээр төгссөн.
Багш, хичээлийн эрхлэгч, сургуулийн захирал, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Хүлэг Интернэшнл сургуульд гурав дахь хичээлийн жилдээ ажиллаж байна.
Тэрээр зургаан номын зохиогч бөгөөд “Хүн байхын учир” хөтөлбөрийг боловсруулан сургуулийн практикт хэрэгжүүлсэн. 2013–2014 онд “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичиг, хөтөлбөр боловсруулах багийг ахалж ажилласан.
Үндэсний хэмжээний сургагч багшийн хувьд Япон улсын боловсролын туршлага, хичээлийн судалгааны арга зүйг судлах, нутагшуулах ажилд нийт 450 багшийг хамруулан удирдсан. Түүний удирдаж байсан сургууль нийслэл, дүүргийн тэргүүний сургуулиар шалгарч, багш нарынх нь дундаас Монгол Улсын гавьяат багш 10 төрсөн байна.
У. Энхжаргал
Бага боловсролын сургалтын менежерУ. Энхжаргал нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургуулийг бага боловсролын багш мэргэжлээр төгсөж, 2020 оноос бага ангийн багшаар ажилласан туршлагатай.
Одоо тус их сургуульд бага боловсролын чиглэлээр магистрын түвшинд суралцаж байна.
Сургалтын хөтөлбөр, хүүхдийн сэтгэл судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, “Танака–Бине” оюун ухааны сорилтой холбоотой багийн ажилд оролцож байсан.
Мөн бага ангийн компьютерийн хичээлийн хөтөлбөр, сурах бичиг боловсруулах багт ажилласан туршлагатай.
С. Өнөрцэцэг
Дунд, ахлах ангийн сургалтын менежерС. Өнөрцэцэг нь боловсролын салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсын Их Сургуулийн биологи, биохимийн хос хөтөлбөрөөр бакалавр, биотехнологийн чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн.
2024 онд Кембрижийн IGCSE хөтөлбөрөөр багшлах эрх эзэмшсэн.
Кембрижийн IGCSE хөтөлбөрийн хэрэгжилт, IGCSE болон Lower Secondary Checkpoint шалгалтын зохион байгуулалт, сургалтын төлөвлөлт, суралцагчийн үнэлгээний чиглэлээр ажилласан туршлагатай.
Мөн багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын чанарын баталгаажуулалтын чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд 2025 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан.
Б. Түвшинтулга
Хүүхэд хөгжил, хамгааллын албаны даргаБ. Түвшинтулга нь эрх зүйч мэргэжилтэй, боловсролын удирдлагын чиглэлээр магистрын түвшинд суралцаж байна.
Хүүхдийн хөгжил, хамгаалал болон сургуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд 2025 оноос Хүлэг Интернэшнл сургуулийн Хүүхэд хөгжил, хамгааллын албыг удирдаж байна.
2014–2022 онд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт орчуулагч багш, бүлгийн удирдагч, арга зүйчээр ажилласан.
Улмаар Terelj Boarding School-д үйл ажиллагааны багийг ахалж, арга хэмжээний зохион байгуулалтыг хариуцан, “Оргил” олон улсын сургуульд Суралцагчийн хөгжил, хамгааллын албаны даргаар ажиллаж байв.
2024–2026 онд Монголын Үндэсний Зуслангуудын Холбооны гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд Theory Mongolia ХХК-ийн үүсгэн байгуулагч юм.
Н. Болор-Эрдэнэ
Нийгмийн ажилтанН. Болор-Эрдэнэ нь нийгэм судлаач, эрх зүйч, багш мэргэжилтэй бөгөөд эрх зүйн чиглэлээр магистрын түвшинд суралцаж байна.
Дүүрэг, нийслэлийн эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаануудад тэргүүн, дэд, гутгаар байр эзэлж, нийгэм судлалын хичээлийн олимпиадад амжилт гаргасан.
Багш нарын ур чадварын тэмцээнд Хан-Уул дүүрэгт тэргүүн, нийслэлд гутгаар байр эзэлсэн.
Мөн Монгол Улсад анх удаа зохион байгуулсан, 32 улсын оролцоотой MMIC олимпиадын зохион байгуулалтыг удирдсан туршлагатай.
Хүүхэд бүрийн хөгжил, сургалтын чанар, аюулгүй орчны төлөө бид хамтдаа ажилладаг.