Primary (5–10 нас)
Хүлэг Интернэшнл сургууль нь 5–10 насны бага ангийн суралцагчдад зориулсан Cambridge International Education-ийн Cambridge Primary хөтөлбөрийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь сурагчдын суурь боловсролыг бат бөх тавихын зэрэгцээ суралцах дур сонирхол, өөртөө итгэх итгэл, насанд нь тохирсон сэтгэлгээний чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн цогц, уян хатан бүтэцтэй хөтөлбөр юм.
Cambridge Primary хөтөлбөрийн хүрээнд сурагчид Англи хэл, Математик, Байгалийн шинжлэх ухаан зэрэг үндсэн хичээлүүдээр системтэй мэдлэг олж авахын зэрэгцээ унших, бичих, илэрхийлэх, тооцоолох, ажиглах, турших зэрэг суурь чадваруудаа шат дараатайгаар хөгжүүлдэг. Суралцах үйл явц нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн, сонирхол татахуйц, идэвхтэй оролцоонд суурилсан арга зүйгээр зохион байгуулагддаг.
Хүлэг Интернэшнл сургууль нь Cambridge Primary хөтөлбөрийг Монголын боловсролын орчин, үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлж, эх хэл болон англи хэлний чадварыг зэрэгцүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг. Ингэснээр сурагчид мэдлэгийг цээжлэх бус, ойлгож хэрэглэх, асуулт асуух, өөрийн санаа бодлыг илэрхийлэх, хамтран ажиллах чадварыг багаас нь төлөвшүүлдэг.
Сургалтын явцад төсөлт ажил, туршилт судалгаа, бүтээлч даалгавар, бодит амьдралтай холбогдсон жишээ хэрэглэгдэхүүнүүдийг ашигласнаар сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадвар, бие даан суралцах дадал аажмаар төлөвшинө. Мөн олон улсын үнэлгээний жишигт нийцсэн явцын болон ахицын үнэлгээг ашиглан сурагч бүрийн хөгжлийг тогтмол дэмждэг.
Cambridge Primary хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн сурагчид дараагийн шатны Cambridge Lower Secondary хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцахад бэлтгэгдсэн, академик бат бөх суурьтай, суралцах арга барил эзэмшсэн, өөртөө итгэлтэй суралцагч болон төлөвшинө.
- Англи хэл
- Математик
- Байгалийн шинжлэх ухаан
- Унших, бичих, илэрхийлэх чадвар
- Төсөл, бүтээлч даалгавар