Суралцагч бүрийн хөгжил, сайн сайхан байдал, аюулгүй орчин, боловсролын чанарыг эрхэмлэнэ.
Суралцагч бүрийн онцлог, хэрэгцээг хүндэтгэн, бүтээлч хөгжил, дээрэлхэлтийн эсрэг бодлого баримталж сурагчдын сайн сайхан байдал, амжилттай суралцахуйг дэмжсэн тэгш, хүртээмжтэй, суралцагч төвтэй боловсролын орчныг бүрдүүлж, багш, ажилтны тасралтгүй хөгжлийг эрхэмлэн, оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан боловсролын чанар, үр дүнг байнга сайжруулна.
Бидний хэрэгжүүлж буй менежментийн тогтолцоо
Чанарын менежментийн тогтолцоо
Боловсролын үйлчилгээний чанар, үйл ажиллагааны тогтвортой байдал, тасралтгүй сайжруулалтыг дэмжих менежментийн тогтолцоо.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо
Суралцагч болон бусад оролцогч талын хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд чиглэсэн менежментийн тогтолцоо.
Дээрэлхэлтийн эсрэг менежментийн тогтолцоо
Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах болон аюулгүй сургалтын орчныг бүрдүүлэх тогтолцоо.