Cambridge хөтөлбөр

Cambridge-ийн олон улсын сургалтын хөтөлбөрөөр 1–12 дугаар ангийн сурагчдыг шаталсан, үр дүнтэй хөгжүүлнэ.

CAMBRIDGE

Lower Secondary (11–14 нас)

Хүлэг Интернэшнл сургууль нь 11–14 насны дунд ангийн суралцагчдад зориулсан Cambridge Lower Secondary хөтөлбөрийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад академик суурь мэдлэгийг системтэй олгохын зэрэгцээ XXI зуунд шаардлагатай чадваруудыг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц сургалтын хөтөлбөр юм.

Cambridge Lower Secondary хөтөлбөрийн хүрээнд сурагчид өөрийн сонирхол, чадварт тулгуурлан суралцах боломжтой бөгөөд тэдний шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бие даан суралцах дадал, хамтран ажиллах ур чадвар-ыг шат дараатайгаар хөгжүүлдэг. Хүлэг Интернэшнл сургууль нь энэхүү хөтөлбөрийг Монголын боловсролын орчин, сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нийцүүлэн, сургуулийн дотоод сургалтын бодлого, үнэлгээний тогтолцоотой уялдуулан хэрэгжүүлдэг.

Кембрижийн олон улсын хөтөлбөр нь дэлхийн 140 гаруй улс, 2300 гаруй сургуульд хэрэгждэг, хүлээн зөвшөөрөгдсөн чанартай хөтөлбөр бөгөөд сургуулиуд өөрийн онцлог, нөөц боломжид тохируулан хэрэгжүүлэх уян хатан бүтэцтэй байдгаараа онцлог юм. Хүлэг Интернэшнл сургууль нь энэхүү давуу талыг ашиглан сурагч бүрийн сурлагын ахиц, суралцах хэв маяг, хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалтын орчныг бүрдүүлдэг.

Сурагчид Англи хэл, Математик, Байгалийн шинжлэх ухаан зэрэг үндсэн хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлахаас гадна судалгаа хийх, туршилт явуулах, төслийн ажил гүйцэтгэх, өөрийн үзэл бодлоо англи болон эх хэлээр илэрхийлэх чадварыг системтэйгээр хөгжүүлнэ. Сургалтын явцад орчин үеийн сургалтын арга зүй, идэвхтэй оролцоонд суурилсан аргачлал, бодит амьдралтай уялдсан даалгавруудыг түлхүү ашигладаг.

Cambridge Lower Secondary хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн Хүлэг Интернэшнл сургуулийн сурагчид дараагийн шатны Cambridge Upper Secondary / IGCSE хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцахад бэлтгэгдсэн, академик хувьд бат бөх суурьтай болж, олон улсын үнэлгээ, шалгалтад амжилттай оролцох боломж бүрэн хангагдана.

Гол хичээлүүд
  • Англи хэл
  • Математик
  • Байгалийн шинжлэх ухаан
  • Төсөл, судалгаа
Lower Secondary